НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

“ДИПЛОМАТ ЁСНЫ СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-12-12

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны 2017 оны сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан “Дипломат ёсны сургалт”-ыг /2017.12.07/ ИТХ-ын Төлөөлөгчид болон Ажлын албаны ажилтан албан хаагчдын дунд зохион байгууллаа.

Тус сургалтанд хамрагдсанаар гадаад улс орнуудтай харилцаа холбоо тогтоон хамтарч ажиллах, санамж бичиг байгуулах, уулзалт зөвөлгөөн, арга хэмжээг Дипломат ёсонд нийцэхүйц зохион байгуулахад шаардлагатай мэдээ мэдээллийг авах юм.

Сургалтыг Гадаад Хэргийн Яамны Дипломат ёслолын газрын Нэгдүгээр нарийн бичгийн дарга О.Эрдэнэсамбуу дараах сэдвүүдээр удирдан явуулсан.
Үүнд: 
- Төрийн Ёслол болон Дипломат ёслолын ялгаа
- Санамж бичиг, түүний төрөл ангилал
- Албан уулзалт хэлэлцээр
- Ёслолын арга хэмжээ зэрэг сэдвүүдээс гадна цаашид анхаарах ёстой мэдээ, мэдээллийг хүргэлээ.

Мөн Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын шийдвэрлэлтийн хяналт хариуцсан мэргэжилтэн Б.Энхмаа дүүргийн Иргэдээс ирж буй өргөдөл гомдлыг хүлээн авдаг нэгдсэн систем болох “Смарт Сити” сайтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%