НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

2018 ОНЫ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

2017-12-08

           Хан-Уул дүүргийн ирэх оны төсвийн төслийг хуулийн дагуу 12 дугаар сарын 20-ны дотор Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барих ёстой бөгөөд энэ дагуу өнөөдөр /2017.12.07/ Засаг дарга Ж.Алдаржавхлан Хан-Уул дүүргийн 2018 оны төсвийн төслийг дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэнд өргөн барилаа.


2018 онд дүүргийн удирдлагууд боломжит төсвийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх, иргэдийн ая тухтай, аюулгүй, тайван ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлж ажиллахаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт болон 2018 оны төлөвлөгөөний төсөл, 2017 оны Төсвийн тодотголын санал, 2017 оны дүүргийн Эдийн засаг нийгмийн зорилтын биелэлт, 2018 оны Эдийн засаг нийгмийн зорилтын төсөл зэргийг хуулийн хугацаанд ийнхүү өргөн барилаа.

Хан-Уул дүүргийн 2018 оны төсвийн төслийг хэлэлцэн батлах Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV хуралдаан 2017 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр хуралдахаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар товлогдоод байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%