НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

"СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ" АСК ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГ БАГ ТОДОРЛОО

2017-12-05

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аливаа төрлийн зам тээврийн осол, гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилгоор “СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” АСК тэмцээнийг амжилттай зохион байгуулж өнөөдөр шилдэг багийг тодрууллаа.

2017 оны нэгдүгээр улиралд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Сурагчийн аюулгүй байдал” номыг эмхтгэн гаргасан бөгөөд энэхүү номын хүрээнд дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдийн дунд “Сурагчийн аюулгүй байдал” асуулт харилтын уралдаант тэмцээнийг өнгөрөгч 10 дугаар сарын 18-ны өдрөөс зохион байгуулж өнөөдөр дүнгээ гаргалаа.

"Сурагчийн аюулгүй байдал" асуулт хариултын тэмцээнийг ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цэрэн нээж хэлсэн үгэндээ “Шигшээд шалгарсан баг, сурагчид, дэмжин ажилласан сургуулийн захиргаа, анги удирдсан багш, нийгмийн ажилтан болон шат шатны шалгаруулалтад шүүгчээр ажилласан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Төлөөлөгчид, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд та бүхэндээ талархал илэрхийлье. Хан-Уул дүүрэг гэмт хэрэг зөрчилгүй дүүрэг болоход сурагч та бүхний дэвшүүлсэн санаа, амьдралд чухал бөгөөд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бодлого, шийдвэрээр дэмжин ажиллахад бэлэн гэдгийг энд онцлон тэмдэглэмээр байна” гэсэн юм.
Ахлах, дунд ангийн сурагчид “Сурагчийн аюулгүй байдал” номонд багтсан хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэлд тулгуурлан өөрсдийн авъяас, сэтгэн бодох чадвараа шүүгчдийн өмнө тайлагнан гаргаж өсвөр үеийн найз нөхөд, өөрийн эргэн тойронд байх ойр дотны хэн нэгнээ аливаа гарч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ийнхүү мэдлэг оюунаараа хоорондоо өрсөлдсөн юм.

Эцсийн шатны шалгаруулалтад нийт 16 сургуулийн 10 багууд мэндчилгээ, гэрийн даалгавар, багийн болон багийн ахлагчийн асуулт хариулт гэсэн үндсэн 4 төрлөөр хоорондоо өрсөлдөж
“Сурагчийн аюулгүй байдал” АСК тэмцээний дунд ангийн төрөлд
1-р байр 15-р сургуулийн “Сонор сэрэмж” баг
2-р байр 60-р сургуулийн “Бяцхан аврагчид” баг
3-р байр 118-р сургуулийн “Сүртэй, хүчтэй баг”
Тусгай байр Орхон хасу “We can” баг
“Сурагчийн аюулгүй байдал” АСК тэмцээний ахлах ангийн төрөлд
1-р байр 75-р сургуулийн “Ирээдүй” баг
2-р байр Буянт-Ухаа цогцолбор сургуулийн “Дэнс” баг
3-р байр 18-р сургуулийн “Жигүүртэн” баг
Тусгай байр 118-р сургуулийн “Ирээдүй” багууд тус тус байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “МАНЛАЙ СУРАГЧ” тэмдгээр “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн сурагч Т.Отгонбаатар, 75-р сургуулийн сурагч Д.Цолмон, Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр Орхон Хасу сургуулийн Б.Азжаргал, 60-р сургуулийн Ц.Хонгорзул нар тус тус шалгарч шагналаа гардан авсан юм.

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулсан ажилд идэвх зүтгэлтэй оролцож, дүүрэг төдийгүй нийслэлд амжилт гаргасанд баяр хүргэж “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийг ИТХ-ын “Хүндэт үнэмлэх”-ээр шагнаж урамшууллаа.

Ийнхүү хоёр сарын турш хууль, эрх зүйн мэдээллээр өрсөлдөж аливаа гарч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг чадвар олж авсан нийт сурагчид, сургуулийн захиргаанд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүслээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%