Хан-Уул
дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Авлигатай тэмцэх газар, итгэмжлэгдсэн
иргэн гурвалсан гэрээг /2017-12-04/ өчигдөр байгууллаа.
Энэхүү гурвалсан
гэрээгээр Авлигатай тэмцэх газраас хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, чиг
үүргийн хүрээнд авлигын гэмт хэрэг болон авлига, ашиг сонирхлын зөрчлөөс
урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналтыг бий болгох,
бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэхээр Хан-Уул дүүрэгт орон тооны гурван ажилтанг
ажиллуулахаар болж байгаа юм.
Авлигатай тэмцэх
газрын итгэмжлэгдсэн 3 ажилтан нь тус бүр үүрэг хүлээж ажиллах бөгөөд дүүргийн
хэмжээний төрийн захиргааны бүх байгууллагад хяналт тавьж ажиллах юм.