Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгтэйгээр
уламжлал болгон зохион байгуулагддаг дүүргийн аварга шалгаруулах
"School police" дэвжээ тэмцээнийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр
дүүргийн Соёлын ордонд амжилттай боллоо.
"School police" дэвжээ тэмцээний зорилго нь ЕБС-ийн нийгмийн ажилтан, сурагч, тэдний эцэг эхтэй хамтран сургуулийн орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сурагчдыг сургуулийн орчинд аливаа гэмт халдлага, хэрэг зөрчилд өртөх эрсдлээс хамгаалах,сургуулийн аюулгүй орчинг бүрдүүлэхэд оршиж энэхүү тэмцээнийг зохион байгуулсан юм.
Тэмцээнийг Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэс, Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс хамтран зохион байгуулан бүсээс шалгарсан шилдэг багууд хоорондоо өрсөлдөж шилдэгээ тодрууллаа.
"School police" дэвжээ тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров, ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Ганзориг нар байлаа.