НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

“СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” АСК ТЭМЦЭЭНИЙ ХОЁРДУГААР ШАТНЫ ШИЛДЭГҮҮД ШАЛГАРЛАА

2017-11-21

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аливаа гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс хүүхэд бүр өөрийгөө болон эргэн тойронд байх хүмүүсийг хамгаалж чадах мэдлэг мэдээлэлтэй байхад зориулж “Сурагчийн аюулгүй байдал” номыг эмхэтгэн гаргаж ерөнхий боловсролын сургуулиудад үнэ төлбөргүй хүртээсэн юм.


Уг номын хүрээнд Хан-Уул дүүргийн төр болон төрийн бус ерөнхий боловсролын сургуулиудын 6-12 дугаар ангийн сурагчдын дунд 3 үе шаттай асуулт хариултын тэмцээнийг зарлан зохион байгуулсан бөгөөд өнөөдөр эцсийн шатанд оролцох багууд эцэслэн шалгарлаа.


Хоёдугаар шатны шалгаруулалтанд нийт 32 баг хууль эрх зүйн мэдлэг мэдээллээр хоорондоо өрсөлдөж, шилдэг 10 баг эцсийн шатны шалгаруулалтанд тунаж үлдлээ.


ДУНД АНГИ

-          Орхон хасу сургуулийн "We Can" баг

-          118-р сургуулийн "Сүртэй хүчтэй" баг

-          Буянт-Ухаа цогцолбор сургуулийн "Дөл баг"

-          15-р сургуулийн "Сонор сэрэмж" баг

-          60-р сургуулийн "Бяцхан аврагчид" баг


АХЛАХ АНГИ

-          75-р сургуулийн “Ирээдүй” баг

-          “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн “Дэнс” баг

-          118-р сургуулийн “Ирээдүй” баг

-          18-р сургуулийн “Жигүүртэн” баг

-          15-р сургуулийн “Сион” баг

 

Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдсан хоёрдугаар шатны шалгаруулалтын шүүгчдийн бүрэлдэхүүнээр ИТХ-ын Төлөөлөгч Д.Батбилэг, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга П.Амартүвшин, дүүргийн Прокурорын газрын Ахлах прокурор Х.Жанибек, Мэргэжлийн хяналтын хэлтсийн Боловсролын хяналтын байцаагч  Г.Уламбаяр, Боловсролын хэлтсийн Албан ба албан бус боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Лхагвадэмбэрэл, Цагдаагийн 1-р хэлтсийн Олон нийттэй харилцах, урьдчилан сэргийлэх Ахлах байцаагч, Цагдаагийн ахмад Г.Баянбямба нар ажилласан юм.


Зохион байгуулагчдын зүгээс тэмцээнд оролцсон нийт сургуулийн удирдлага, анги удирдсан багш, сурагчдад талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөж аваргын төлөөх тэмцээнд нь өндөр амжилт хүслээ.

“Сурагчийн аюулгүй байдал” АСК тэмцээний эцсийн шалгаруулалт 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдана.






















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%