Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд "Сурагчийн аюулгүй байдал" асуулт хариултын тэмцээнийг өнгөрөгч сард зохион байгуулж эхний шатны шалгаруулалт өндөрлөсөн.
Өнөөдөр дүүргийн Соёлын ордонд тус тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт зохион байгуулагдсан бөгөөд дунд ангийн сурагчдаас шалгарсан 16 баг дараагийн шатны төлөө өрсөлдлөө.
Эцсийн шатны шалгаруулалтанд
- Орхон хасу сургуулийн "We Can" баг
- 118-р сургуулийн "Сүртэй хүчтэй" баг
- Буянт-Ухаа цогцолбор сургуулийн "Дөл баг"
- 15-р сургуулийн "Сонор сэрэмж" баг
- 60-р сургуулийн "Бяцхан аврагчид" баг Шүүгчдээс өндөр үнэлгээ авч
дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авлаа.
Маргааш ахлах ангийн сурагчид "Сурагчийн аюулгүй байдал" асуулт хариултын тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалтанд оролцох юм.