НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах Шатар сонирхогчдын эхний хагас шигшээ тэмцээн амжилттай боллоо

2017-11-20

         Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг УИХ-аас зохион байгуулаад зургаа дахь жилтэйгээ золгож байна.



        Гурван үе шаттай зохиогддог энэхүү тэмцээний анхан шатны шалгаруулалт Хан-Уул дүүргийн хэмжээнд 2017 оны 11 дүгээр сарын 18,19-ний өдрүүдэд дүүргийн Соёлын ордонд зохион байгуулсан бөгөөд тэмцээнд 16 хорооны эрэгтэй 34, эмэгтэй 10 нийт 44 тамирчин хоёр өдрийн турш хүч, оюун ухаанаа сорьж аваргаа тодруулсан юм.

      Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулагдсан Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхийг дараах тамирчид авсан юм.

I байранд ХУД-ийн 1-р хорооны иргэн Д.Ганхөлөг
II байранд ХУД-ийн 15-р хорооны иргэн Н.Мягмар
III байранд ХУД-ийн 1-р хорооны иргэн Б.Баттулга
Тусгай байранд Д.Мэндбаяр, О.Сайнхүү, Г.Эрдэнэбаяр нар

I байранд ХУД-ийн 2-р хорооны иргэн Б.Оюунбилэг
II байранд ХУД-ийн 11-р хорооны иргэн И.Эрдэмжаргал
III байранд ХУД-ийн 14-р хорооны иргэн Ш.Нарангэрэл нар шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагнал, дараагийн шатанд өрсөлдөх “Эрхийн бичиг”-ээр тус тус шагнагдлаа.

      Ирэх сард сум, дүүрэг тус бүрээс шалгарсан аваргууд хагас шигшээ тоглолтоо хийж оюун ухаан, авхаалж самбаагаа дахин сорьж өрсөлдөх юм. Хан-Уул дүүргээс шалгарсан тамирчид та бүхэнд амжилт хүсэн ерөөе.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%