НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ИТХ-ЫН ДАРГА ба ИРГЭДИЙН ЦАГ

2017-11-15

2017-11-14-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад иргэний байр сууриар санал хүсэлтээ уламжилж гурван иргэн уулзлаа. Иргэдийн уулзалтын талаарх товч мэдээллийг хүргэе.

“ИХ ХЭЛМЭГДЭЛ СҮМ ХИЙД, ХОХИРОГЧИД” ТББ-ЫН ТЭРГҮҮН Ж.ЛХАГВАСҮРЭН: 

-Миний бие “Их хэлмэгдэл сүм хийд, хохирогчид” ТББ-ын тэргүүнээр ажилладаг бөгөөд манайхтай ижил үйл ажиллагаа явуулдаг 6 байгууллага байдаг. Миний бие Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд оршин суудаг тул Тантай өнөөдөр уулзаж санал бодлоо хэлэхээр ирлээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийг уламжлал болгон хүлээн авч байгаа дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс /ЦАУЗБСК/-ын ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлье. Улсын хэмжээнд цагаатгах ажил үндсэндээ өндөрлөөд байна. Тиймээс Хан-Уул дүүргийн хувьд иргэдээ хүлээн авч хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ жилд хэдэн төгрөг хэрхэн төсөвлөж, хэлмэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд хэдэн төгрөг өгч байгааг танилцуулж өгч байхыг хүслээ.

ИТХ-ЫН ДАРГА Б.ЦЭРЭН: 
- Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс /ЦАУЗБСК/-ын хүрээнд хэлмэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх ажлыг өнгөрөгч есдүгээр сард зохион байгуулсан.Санхүүгийн тайлан, танилцуулга хийж болно. ИТХ-ын санхүүд аудитын шалгалт ордог тул иргэдэд энэ талаарх мэдээлэл өгөхөд татгалзах зүйлгүй хэмээн “Их хэлмэгдэл сүм хийд, хохирогчид” ТББ-ын тэргүүн Ж.Лхагвасүрэнтэй уулзахдаа хэллээ.

ХУД-ИЙН 4 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ Х.БАЙГАЛМАА:

 -Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүрэг гэсэн гурван газрын дунд иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна. Өнөөдөр би тантай 8 өрхийн 60 хүний эрх ашгийн төлөө уулзаж байна. Бид одоо амьдарч байгаа газартаа 20 гаруй жил оршин сууж байгаа. Гэтэл дархан цаазтай газар, онцгой бүс гэж хэлээд бидний газрын гэрчилгээг өгөхгүй байна. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд иргэд бид хүсэлт өгсөн, дүүргийн зүгээс иргэдээ дэмжиж өгнө үү.

ИТХ-ЫН ДАРГА Б.ЦЭРЭН:
- Та бүхний нөхцөл байдлыг дүүргийн удирдлагууд ойлгож байгаа. Тусгай хамгаалалтын газар учраас дүүргийн зүгээс шийдэх асуудал биш. Хан-Уул дүүрэг та бүхний нийгмийн үйлчилгээг хангаж ажиллана. Газрын хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх нь зөв. Бид та бүхэн албан хүсэлтийг дэмжин ажиллахад бэлэн байна.

ХУД-ИЙН 7 ДУГААР ХОРООНЫ ИРГЭН О.ШҮРЭНЦЭЦЭГ:

- Улаанбаатар эрдэм их сургуулийг Нийгмийн ажилтан, сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн. Төрийн албанд ажиллах хүсэлтэй тантай уулзаж байна. Төрийн албаны шалгалтад бэлтгэдэг сургалт дүүргээс зохион байгуулдаг эсэх талаар тантай уулзаж байна.

ИТХ-ЫН ДАРГА Б.ЦЭРЭН:
- Төрийн албаны шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг бөгөөд дүүргийн хэмжээнд иргэдийн ажил, амьжиргааг дэмжих үүднээс Албан бус, насан туршийн боловсролын төвөөр дамжуулан үнэ төлбөргүй сургалт /оёдол, эсгүүр, үсчин, гоо сайхан гэх мэт/-ыг тогтмол зохион байгуулж байгаа. Үүнээс гардна дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс Төсөл хэрхэн бичих, өөрийн төсөлд хэрхэн эхний санхүүжилтийг босгох талаар "Голомт банкны Хан-Уул бизнес" салбартай хамтран үнэ төлбөргүй туслалцаа үзүүлж байгаа. Шууд ажлын байр бид гаргаж өгч чадахгүй ч гэсэн иргэдээ дэмжих ажлыг дүүргийн ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс албад зохион байгуулж байгааг дуулгаж, өөрийн нөхцөл боломжийг бүрэн дайчлан цаашид хичээл зүтгэлтэй байхыг хүслээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%