Хан-Уул дүүргийн Ж.Алдаржавхлан Япон улсын Мүсашимүраяама хотын дарга Фүжино Масарү тэргүүтэй төлөөлөгчдийг /2017.11.07/ өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын 1 дүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Тамгын газрын дарга Б.Энхболд нар байлцлаа.
Японы Засгийн газраас 2020 оны Токиогийн олимпийн наадмыг зохион байгуулах хүрээнд хэрэгжүүлэж буй “Host Town” хөтөлбөрийн хүрээнд Монгол улстай хамтын ажиллагаа эхлүүлэх зорилгоор зочлон ирсэн. Мөн “Японы сүмо бөхөөр дамжуулан цаашид соёл, спортын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байна. Иймд Японы Засгийн газраас хэрэгжүүлж буй “Host Town” хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүрэгтэй хамтран ажиллаж ирээдүйд эгч дүүс хот эсвэл найрамдалт харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Дүүргийн Засаг даргын хувиар Мүсашимүраяама хотын дарга Фүжино Масарүд ажлын айлчлалд нь амжилт хүсч, дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн талаар товч танилцууллаа. н-Уул дүүргийн хувьд Мүсашимүраяама хоттой эрүүл мэнд, спортын салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уламжилж, хоёр тал хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.