Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аливаа төрлийн зам тээврийн осол, гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилгоор “СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” номыг 2017 оны нэгдүгээр улиралд эмхэтгэн гаргасан билээ.
Энэхүү номын хүрээнд
дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдийн дунд
“СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” асуулт харилтын уралдаант тэмцээнийг энэ сарын 18-ны
өдрөөс зохион байгуулж эхэлсэн юм.
Ахлах, дунд ангийн
сурагчид “СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” номонд багтсан хууль эрх зүйн мэдлэг,
мэдээлэлд тулгуурлан өөрсдийн авъяас, сэтгэн бодох чадвараа шүүгчдийн өмнө
тайлагнан гаргаж өсвөр үеийн найз нөхөд, өөрийн эргэн тойронд байх ойр дотны
хэн нэгнээ аливаа гарч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд
ийнхүү мэдлэг оюунаараа хоорондоо өрсөлдөж байна.
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн "Сурагчийн аюулгүй байдал" асуулт хариултын тэмцээнийг нээлээ.
2017 оны аравдугаар сарын
18-наас 26-ны өдрийн хооронд дүүргийн Ерөнхий боловсролын 15, 18, 32, 34, 41,
52, 60, 75, 114, 118, Орхон-Хасу дунд сургууль оролцож, хоёрдугаар шатны
шалгаруулалтанд оролцох эрхээ аваад байна.
“СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ
БАЙДАЛ” асуулт хариултын тэмцээний шүүгчдээр дүүргийн Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд болон ИТХ-ын Төлөөлөгчид
зочин шүүгчдээр оролцож байна.
ИТХ-ын Тэргүүлэгч, дүүргийн ГХУСАЗСЗ-ийн гишүүн М.Батсайхан ерөнхий боловсролын 34-р сургуулийн Зочин шүүгчээр ажиллав.
ИТХ-ын Төлөөлөгч О.Анхбаяр ерөнхий боловсролын 18-р сургуулийн Зочин шүүгчээр ажиллав.
ИТХ-ын Төлөөлөгч Д.Батбилэг ерөнхий боловсролын 15, 18-р сургуулиудад Зочин шүүгчээр ажиллав.
ИТХ-ын Төлөөлөгч Ц.Ган-Эрдэнэ ерөнхий боловсролын 114-р сургуулийн Зочин шүүгчээр ажиллав.
“СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” асуулт хариултын тэмцээн нь Багийн мэндчилгээ, гэрийн даалгавар, багийн ахлагчид болон оролцогчдын дундах асуулт хариултын тэмцээний нийлбэр дүнгээр ялагчаа тодруулж байгаа юм. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах юм.
2017 оны аравдугаар сарын 27-ны ерөнхий боловсролын 10 дугаар сургууль, “Буянт-Ухаа” цогцолбор сургууль, аравдугаар сарын 30-ны өдөр 26, 59 дүгээр сургуульд зохион байгуулагдаж нэгдүгээр шатны шалгаруулалт өндөрлөх юм.