Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд "СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ" АСК тэмцээнийг 2017 оны аравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
2017 оны аравдугаар сарын 22-ны өдөр Ерөнхий боловсролын 32, 115 дугаар сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүний дүүргийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд ажиллаж байгаа бөгөөд 32 дугаар сургуулийн сурагчдын тэмцээнийг шүүхээр ИТХ-ын Тэргүүлэгч М.Батсайхан ажилласан юм.
Тэмцээнд оролцогч багууд гэрийн даалгавар болон асуулт хариултын тэмцээндээ өндөр бэлтгэлтэй оролцож байсан бөгөөд зочин шүүгч ИТХ-ын Тэргүүлэгч М.Батсайхан "Багийн болон ахлагчдын асуулт
хариултын тэмцээн өрсөлдөөн ихтэй, мэргэжлийн түвшинд, хууль, эрхзүйн
хүрээнд үнэн зөв сайн хариулт өгч байна" хэмээн оролцогч багуудад онцгойлон баяр хүргэж байлаа.