Аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан дүүргийн төр болон төрийн бус сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй "Сурагчийн аюулгүй байдал" асуулт хариултын тэмцээн хоёрдах өдрөө амжилттай зохион байгуулагдлаа.
Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагдсан тэмцээний зочид болон шүүгчдээр ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цэрэн, ИТХ-ын Төлөөлөгч Д.Батбилэг, ИТХ-ын Төлөөлөгч, ХУД-ийн Соёлын ордны дарга О.Анхбаяр, ИТХ-ын Хууль тогтоомж, хурлын шийдвэрийн сурталчилгаа, хяналтын хэлтсийн дарга Т.Алтанцоож, дүүргийн Прокурорын газрын Ахлах прокурор Х.Жанибек, Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаагч Г.Баянбямба, Боловсролын хэлтсийн Албан ба албан бус боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Лхагвадэмбэрэл нар ажиллалаа.
Бидний амьдралын эргэн тойронд болж өрнөдөг бүхий л зүйл, түүнээс гарч болзошгүй сөрөг үр дагаварт Монгол Улсын ирээдүй болсон ХҮҮХЭД БАГАЧУУД баттай зогсох чадвартай болж төлөвшиж байгаа нь энэхүү тэмцээнээс харагдаж байлаа.