НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ГАЗАР-АМЬДРАЛЫН ҮНДЭС

2017-10-16

Хан-Уул дvvрэг, ХААИС-тай хамтран "ГАЗАР-АМЬДРАЛЫН VНДЭС" vзэсгэлэнгөнөөдөр /2017-10-16/ Хан-Уулын Соёлын төвд зохион байгууллаа. Энэ үеэр тус хоёр байгууллагын удирдлага хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм.


Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/83 дугаар албан даалгаврын дагуу Хан-Уул дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тавтай амьдрах орчинг бүрдүүлэхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн Соёлын ордонд иргэдэд нээлттэй зохион байгуулагдсан юм.

Үзэсгэлэнгийн үеэр ХУД-ийн Засаг дарга, НИТХ-ын Төлөөлөгч Ж.Алдаржавхлан хэлсэн үгэндээ, “Бид “Эко дүүрэг” болох зорилт тавьсан. Энэ хүрээнд мэргэжлийн байгууллагаас технологи, арга зүйн дэмжлэг авах, хамтран ажиллах шаардлагатай. Тиймээс ХААИС-тай зөвхөн ногоон байгууламж, тохижилтын хүрээнд биш өргөн хүрээнд хамтран ажиллахаар энэ санамж бичгийг байгуулж байна” гэв.


ХААИС-ийн захирал Т.Хэрүүга “Манай эрдэмтэн, багш, судлаач хамт олон ажиллаж, амьдарч байгаа орчин, дүүргээ хөгжүүлэхэд идэвх санаачлагатай хамтран ажиллах болно гэв. Мөн ХААИС-ийн эрдэмтэн, судлаачид өнгөрсөн хугацаанд 600 орчим инновацийн бүтээгдэхүүнийг бий болгосон байдаг. Эдгээрээс 300 орчимыг нь каталоги болгосон. Тиймээс Инновацийн бүтээгдэхүүнд суурилсан гарааны компани эхлэх гэж байгаа хэн бүхэнтэй ХААИС-ийн хамт олон хамтран ажиллахдаа таатай байх болно” гэлээ.


“Газар-амьдралын үндэс” үзэсгэлэнд НИТХ-ийн Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, НИТХ-ын Төлөөлөгч, ХУД-ийн 8-р хорооны Засаг дарга Ё.Цацралтуяа, ХУД-ийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, ХААИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга Б.Буянзаяа, Агроэкологийн сургуулийн захирал О.Нямсүрэн, ХААИС-ийн Газрын менежментын тэнхимийн эрхлэгч, МУ-ын Зөвлөх инженер С.Сайнбаяр, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Мэндбаяр болон бусад албаны хүмүүс болон ХААИС-ийн Газрын менежмент, ландшафт, архитектурын ангийн оюутнууд оролцож, өмчилсөн газраа хэрхэн тохижуулж, ая тухтай амьдрах боломж байгааг өөрсдийн бүтээлээр танилцуулж байлаа.  

  

Өнөөдөр үзэглэсэн хамтын ажиллагааны санамж бичигт,  Хан-Уул дүүрэгт гахай, тахиа, загасны аж ахуйг хөгжүүлэхэд хамтран ажиллах, хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд дэмжлэг үзүүлж, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх, газар ашиглалтад тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан байна.

ХААИС-ийн Газрын менежментын тэнхимийн эрхлэгч, МУ-ын Зөвлөх инженер, доктор С.Сайнбаяр хэлэхдээ “Хүн бүр байр, орон сууцанд амьдрахаас илүүтэй өөрсдийн газар дээрээ хувийн эдлэнтэй болох хүсэл сонирхолтой болсон. Бид энэ сонирхол дээр нь тулгуурлан тав тухтай, орчинг бүрдүүлэх санааг “Газар-амьдралын үндэс” үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлээрээ харуулахыг зорьж байна” гэсэн юм. 


Үзэсгэлэнгийн үеэр дүүргийн Боловсролын хэлтсээс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан “ЭКО дүүрэг-Миний амьдрах орчин” эссэ бичлэгийн уралдаанд байр эзэлсэн сурагчдад шагнал гардуулахын зэрэгцээ тэмцээний ялагч 5 сурагч ХААИС-д суралцах эрхийн бичгээ мөн гардан авсан баяртай үйл явдал болж өнгөрлөө. 

Уг арга хэмжээний хүрээнд дүүргийн 8 иргэнд “Газар өмчлөлийн шийдвэр”-ийг ёслол төгөлдөр гардуулан өгсөн юм. Энэ үеэр үзэсгэлэнд оролцсон зочид, иргэдийн төлөөлөл ХААИС-ийн Газрын менежмент, ландшафтын архитектурын тэнхимийн оюутан, багш нарын хийсэн хувийн өмчийн газар болон зам талбайг хэрхэн төлөвлөх, тохижуулах тухай танилцуулсан бүтээлийг үзэж сонирхлоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%