Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/ -өөс
“ХЭРГИЙН ГАЗАР” нэгдсэн арга хэмжээг санаачлан өнөөдөр /2017-10-13/
эхний ажлаа эхэлүүллээ.
“ХЭРГИЙН ГАЗАР” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗОРИЛГО:
Иргэдийн аюулгүй, амгалан тайван орчинд амьдрах орчин нөхцлийг хангахын
тулд “Хэргийн газар” нэгдсэн арга хэмжээг улирал тутамд зохион байгуулж
байх бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрт хамгийн их гэмт хэрэг, зөрчил
гардаг тухайн орчинд мэргэжлийн хүмүүс очиж бодит арга хэмжээг авч
ажиллахад орших юм.
Энэ удаад Хан-Уул дүүргийн ИТХ, дүүргийн
ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим мэдээллийн
хуудаст “2017 оны 10 сарын 09-ны өдөр мэдээлэл оруулсан #Иргэний_мэдээллийн_мөрөөр
ажиллалаа. Уг мэдээлэлд “Буянт-Ухаа1 хорооллын автозам дээр гарсан
ослын талаар болон цаашид тухайн замд осол аваар гарахгүй байх тал дээр
дүүргийн удирдлага болон холбогдох албаны хүмүүс анхаарч ажиллана уу”
гэсэн утга бүхий тус хорооны иргэн Б.О-гийн гаргасан хүсэлтийн дагуу
Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэсвгэр “Буянт-Ухаа1” хорооллын
урдах автозамд холбогдох албаны хүмүүс болон иргэдийн төлөөлөл очиж,
хамтарсан арга хэмжээг авсан юм.
2017 он 10 сарын байдлаар
Наадамчдын гудамж буюу Нисэх-Яармагийн замд зам тээврийн ослоор 5 хүн
нас барсан харамсалтай мэдээ байна. Иймд цаашид эрдэнэт хүний амь
нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах үүднээс Хан-Уул дүүргийн Гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс
“Буянт-Ухаа1” хорооллын урд замд хурд сааруулагч тавих ажлыг өнөөдөр
хийсэн бөгөөд цаашид шат дараатай олон арга хэмжээг авах юм байна.
Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах
салбар зөвлөлөөс санхүүжүүлж Замын цагдаагийн хэлтэс болон Цагдаагийн
хоёрдагуур хэлтэстэй хамтран “Буянт-Ухаа1” хорооллын урдах автозам дээр
тээврийн хэрэгслийн хурд сааруулагч тавих болсон бөгөөд жолооч нарт
анхааруулга таних тэмдэг мөн байршуулж аливаа гэмт хэрэг, ослоос
иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах ажлын ийнхүү
хийж байна.
Түүнчлэн Замын цагдаагийн хэлтсээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн
- Явган хүний хөдөлгөөнийг хязгаарласан босоо хайсыг зорчих хэсгийн урд, хойд талд байршуулах
- Хурд сааруулагч байршуулах
- Резинэн хурд сааруулагч байршуулах, өмнө тавьсан сааруулагчийг засах
- “Буянт-Ухаа1” хорооллын явган хүн гарах гарцийг авто зам дээр
тэмдэглэсэн явган хүний гарц /цагаан шугам/ -тай харалдаа болгож нүүлгэн
шилжүүлэх зэрэг ажлыг “Буянт-Ухаа1” хорооллын оршин суугчдын эрх ашиг,
амь насыг хамгаалахын төлөө гүйцэтгэхээр эхнээсээ ажил хэрэг болж байна.
- Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл
болон 9 дүүргийн салбар зөвлөлийн дарга нар болон зөвлөлийн гишүүдийг
хамарсан дүүргийн ИТХ, ГХУСАЗСЗ-өөс дүүргийн Прокурорын газартай хамтран
“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ-2017” нэгдсэн зөвлөгөөнийг зохион
байгуулав. /2017.03.27/
- Дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа
худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 140 ААН, байгууллага, тэдгээрийн
төлөөллийг оролцуулан гэмт хэрэг зөрчил ба шинэчлэн батлагдах хуулийн
төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав. /2017.03.03/
- Хан-Уул дүүргийн Соёлын ордонд “Хууль сурталчлах танхим”-ыг байгуулж, ашиглалтад оруулав. /2017.04.26/
- Дүүргийн ГХУСАЗСЗ, ХААИС-ийн Захиргаа, дүүргийн Цагдаагийн 1, 2 -р
хэлтэс, ЗЦХ, ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төвтэй хамтран “Эрх зүйн сургалт”-ыг
зохион байгуулав. /2017.04.02/
- Хан-Уул дүүргийн Ерөнхий
боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэрэг зөрчилд өртөх, түүнээс
урьдчилан сэргийлэх зорилгоор “Сурагчийн аюулгүй байдал” гарын авлага
хэвлүүлж бүх ерөнхий боловсролын сургуулийн бага анги /1-5/ -д үнэгүй
тараасан. /2017 оны нэгдүгээр улирал/
- Хан-Уул дүүргийн иргэн, аж
ахуйн нэгж байгууллагуудыг болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан
сэргийлэх зорилгоор “Иргэний аюулгүй байдал” номыг эмхэтгэн хорооны
болон хэсгийн байр, Иргэний танхимаар дамжуулан нийтийн хүртээл
болгосон. /2017 оны хоёрдугаар улирал/
- Их дээд сургууль болон
ерөнхий боловсолын сургуулийн сурагч, оюутан залуучуудад Хууль, эрх зүйн
мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор холбогдох албаны хүмүүстэй хамтран
хууль сурталчлах өдөрлөг болон сургалт, уулзалт ярилцлагыг 6 удаа зохион
байгуулсан.
- Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн
талаар хороодын засаг дарга, зохион байгуулагчдыг хамруулан сургалт
зохион байгуулав. /2017.05.27/
- Дүүргийн ГХУСАЗСЗ-өөс дүүргийн
Замын цагдаагийн хэлтэстэй хамтран иргэдийг аюулгүй зорчих, гарч
болзошгүй осол гэмтлээс гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Яармаг /ХУД-ийн 5-р хороо/ -ийн уулзвараас Өлзийт / ХУД-ийн 14-р хороо/ хүртэлх
зам дагуу мэдээллийн анхааруулах самбар /90 ширхэг/ байршуулав.