НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “УЛСЫН БҮРТГЭГЧ”-ЭЭР АЖИЛЛАВ

2017-10-12

     Хан-Уул дүүргийн 16 хорооноос Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон 35 Төлөөлөгчид 2017 оны аравдугаар сарын 10-ны өдөр дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн болж иргэдэд үйлчилж ажиллалаа.

     "Иргэд үйлчлэх төв байр"-нд зохион байгуулагдсан энэхүү өдөрлөгийн гол зорилго нь Улсын бүртгэлийн ажлыг дүүргийн Төлөөлөгчдөд сурталчлан таниулах, хэлтсийн зүгээс иргэдэд үзүүлж байгаа ажил, үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах зорилго байсан бөгөөд "Хишиг өдөр" нээлттэй хаалганы өдөрлөгт нийтдээ 100 гаруй иргэд Улсын бүртгэлийн үйлчилгээг авсан юм.

     ИТХ-ын Төлөөлөгчид Улсын бүртгэгчийн өдөр тутам хийх ажлыг гүйцэтгэсэн бөгөөд Шинэ төрсөн хүүхдийг бүртгэх, Иргэний үнэмлэх олгох, Гадаад паспортын бүртгэл, Иргэний болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажиллахын зэрэгцээ шинээр гэр бүл болж буй хосуудад Гэрлэсний гэрчилгээ гардуулж өгөх, овог нэр солих зэрэг бүхий л ажлыг хийж гүйцэтгэлээ. “Хишиг өдөр” нээлттэй өдөрлөгийн үеэр Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга С.Оюун-Эрдэнэ дарга болон ИТХ-ын Төлөөлөгчид 2017.10.10-ны өдөр шинэ төрсний гэрчилгээ болон гэр бүлээ баталгаажуулсан иргэдэд гэрлэсний гэрчилгээ гардуулж өгсөн юм.

    Иргэдийн дунд “Улсын бүртгэгчид хүнд сурталтай, удаан ажилладаг, чирэгдэл ихтэй” гэх ойлголт түгээмэл байдаг. Иргэн хүн бүр төрсөн цагаасаа эхлэн Улсын бүртгэлийн үйлчилгээг авдаг бөгөөд нэг үсэг, нэг тоо зөрүүлэхэд тухайн иргэнд болон тухайн улсын бүртгэл том алдаа болдог.

     Тийм ч учраас Улсын бүртгэгчдийн оронд ажилласан ИТХ-ын Төлөөлөгчид ажлын үр дүнг “Хариуцлага өндөр, няхуур хандаж, нягт нямбай танилцаж, шалгаж, үйлчлэх хэрэгтэй” гэдгийг онцлож, иргэд маань хариуцлага өндөр энэ ажлыг улам хүндэтгэж харилцахыг уриалж байсан юм.

       Харин Иргэдийн хувь Гадаад паспорт сунгуулахаар 100 айл дахь Улсын бүртгэлийн газар руу явахгүй дүүргийн Улсын бүртгэл дээр сунгалт хийгдэж байгаад баяртай байгаагаа ИТХ-ын Төлөөлөгчид болон Улсын бүртгэгч нарт илэрхийлж байлаа.

       Түүнчлэн ИТХ-ын Төлөөлөгч зөвхөн дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаад зогсохгүй төрийн үйлчилгээний анхан шатны нэгж болох хорооны Улсын бүртгэлийн үйл ажиллагаатай танилцсан юм.

       Энэ үеэр 30 жилийн дараа гэр бүлээ баталгаажуулж буй ХУД-ийн 3 дугаар хорооны иргэнд “Гэрлэсний гэрчилгээ”-г ИТХ-ын Төлөөлөгчид болон албаны хүмүүс гардуулан өгч халуун баяр хүргэлээ.

      Тус Улсын бүртгэлийн хэлтэс нь Хан-Уул дүүргийн 160 гаруй мянган иргэнд хүрч үйлчилдэг томоохон хэлтсийн нэг юм. Цаашид ИТХ-ын Төлөөлөгчид Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс албадад хүрч ажиллахаар болсон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%