НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ХУД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүллээ

2017-09-29

     Хан-Уул дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож явсан үе үеийн ахмад ажилтнуудаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Тэргүүлэгчдийн ажлын албаны хамт олон өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

     ХУД-ийн ИТХ-ын дарга Б.Цэрэн “Бид жил бүр ахмадуудаа хүлээн авч уулздаг уламжлалтай. Энэ дүүргийг хөгжүүлэхэд хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн үе үеийн ахмадууд та бүхний үнэ цэнэтэй санал, санаачилга залуу хойч үе бид бүхэнд ихээхэн хувь нэмэр оруулна. Өөрсдийн туршлагаасаа харамгүй хуваалцаж байна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлсэн юм.

     Ахмадуудын зүгээс “Төрийн залгамж халаа болсон шинэ залуу үеийн ажилтнуудтай уулзалт ярилцлага зохиож өөрсдийн хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахад үргэлж бэлэн байна. Төрийн албаны олон жилийн арвин туршлагад залуус та бүхэн суралцах хэрэгтэй” гэдгийг хэлж байлаа.

     Өнөөдрийн уулзалтад ирсэн ахмадууддаа "Хан-Уул дүүргийн 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тойм" тохимол, гарын бэлгийг гардуулан өгсөн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%