Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөвлөгөөнд тусгагдсны дагуу “Эрүүл мэнд, боловсролын хяналтад-Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Боловсролын хэлтэстэй хамтран Мансууруулах бодисын хорт нөлөөг таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй “ сэдэвт асуулт хариултын тэмцээнийг дүүргийн 52, 60, Буянт-Ухаа цогцолбор, Орхон-Хасү, Оном, Этүгэн, Оргил дунд сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.
Тус тэмцээн нь өсвөр насны сурагчдын архи, тамхи, мансууруулах бодис, БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх мэдлэгийг бататгах, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд мэдлэг олгоход гол зорилго оршиж байна.