НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд бэлтгэл сургалт эхэллээ

2017-09-27

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Улаан загалмайн хороо, Боловсролын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Дэлхийн зөн монгол ОУБ-ын Хан-Уул ОНХХ-аас хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд "Өдөр тутмын анхны тусламж ба гамшгийн эрсдэл", “Өсвөрийн аврагч баг, бүлэг бэлтгэх сургалтын нэгдсэн нээлтийг өнөөдөр 75 дугаар сургуулийн Урлаг зааланд зохион байгууллаа.

Энэхүү бэлтгэл сургалтын нээлтийн ажиллагаанд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн Улаанзагалмайн хорооны тэргүүн Б.Цэрэн, ИТХ-ын Тэргүүлэгч Т.Рэгзэдмаа, Онцгой байдлын хэлтэс, Улаанзагалмайн хорооны мэрэгжилтэн болон Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын багш, ахлах ангийн сурагчдын төлөөлөл оролцлоо.

“Өдөр тутмын анхны тусламж ба гамшгийн эрсдэл”, “Өсвөрийн аврагч баг, бүлэг” бэлтгэх сургалтын нээлтийн ажиллагааны үеэр дүүргийн Улаанзагалмайн хорооноос анхан шатны тусламж үйлчилгээнд шаардлагатай материал, багаж хэрэгслийг дүүргийн бүх сургуульд гардуулан өгсөн юм.

Түүнчлэн анхан шатны тусламж үйлчилгээ, болзошгүй гамшиг ослын үед бэлэн байдлаараа бусад сургуулиа тэргүүлдэг Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор сургууль, 75, 41, 52 дугаар сургуулийн хамт олонд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн Улаанзагалмайн хорооны тэргүүн Б.Цэрэн өргөмжлөл, үнэ бүхий зүйлийг гардуулан өгч, цаашдынх нь ажил үйлсэд амжилт хүслээ.

“Өдөр тутмын анхны тусламж ба гамшгийн эрсдэл”, “Өсвөрийн аврагч баг, бүлэг” бэлтгэх сургалтыг өнөөдрөөс эхлэн тодорхой шат дараалалтайгаар дүүргийн 15 ерөнхий боловсролын сургуульд зохион байгуулах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%