НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Сүрьеэгүй Хан-Уул дүүрэг

2017-09-26

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сүрьеэгийн Тандалт Судалгааны Алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон  “Монголын эрүүл мэндийн үүсгэл” (MHI) НҮТББ хамтран "Сүрьеэгүй Хан-Уул дүүрэг" хөтөлбөрийн нээлт дүүргийн Соёлын ордонд өнөөдөр /2017-09-21/ боллоо. Энэхүү хөтөлбөрийн нээлтэд ХУД-ийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандах, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Дүүргийн Засаг даргын “2017-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай амьдрал” зорилтын хүрээнд иргэдийнхээ амар тайван, эрүүл, аз жаргалтай амьдралыг цогцлоохоор зорьсон зорилтын нэгээхэн хэсгийн эхлэл болж “Сүрьеэгүй - Хан-Уул хөтөлбөр нийслэлийн дүүргүүдээс анхлан Хан-Уул дүүрэгт ийн хэрэгжиж эхлээд байна. “Сүрьеэгүй Улаанбаатар” төслийн гол зорилго халдварт өвчний дотор сүрьеэ өвчний идэвхитэй илрүүлэг, эмчилгээний хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлийн бүх дүүрэгт хэрэгжиж “Сүрьеэгүй Улаанбаатар” болоход оршино.

“Сүрьеэгүй - Хан-Уул” хөтөлбөрийн үйл ажиллагааны ерөнхий ивээн тэтгэгчээр “Голомт банк” болон АНУ-ын QIAGEN компани хамтран ивээн тэтгэж байгаа бөгөөд Хан-Уул дүүрэгийн хэмжээнд жилдээ нийт 300 гаруй сүрьеэ илэрч байна. 2017 оны 08 дугаар сарын байдлаар 162 сүрьеэ илэрч цаг тухайд нь эмчилгээ үйлчилгээнд хамруулсан. Мөн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ тасралтгүй үргэлжилж буй. 

Уг үзлэг шинжилгээгээр анх удаа насанд хүрэгчдийн далд хэлбэрийн сүрьеэг илрүүлэх бөгөөд далд хэлбэрийн сүрьеэг илрүүлж эмчилбэл идэвхтэй сүрьеэ болохоос урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой аж. 

Монголд насанд хүрэгчид болон хүүхдийн идэвхтэй сүрьег хүүхдийн дүнд далд сүрьеэг 5-аас доош насны далд сүрьеэтэй хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх эмчилгээг өгдөг бөгөөд насанд хүрэгчидийн сүрьеэ огт илрүүлэгддэггүй үлддэг байсныг өөрчилхөөр “Сүрьеэгүй Улаанбаатар” төсөл хэрэгжиж буй.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%