Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарын зөвлөлөөс Монгол улсын “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг”-ийг дүүргийн Соёлын ордонд /2017-09-07/ зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлэгт Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч, “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг”-ийн Ажлын хэсгийн ахлагч А.Амартүвшин, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров болон ИТХ-ын Төлөөлөгч бөгөөд Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарын зөвлөлийн дарга О.Батхуяг, 16 хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга нар болон иргэдийн төлөөлөл оролцсон юм.
Хан-Уул дүүрэг нь бүх хороодыг нэгтгэн хамруулсан хэлэлцүүлгийг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн 08 дугаар сарын 16-ны өдрөөс 21-ны өдрүүдэд хороо тус бүрт ИТХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг очиж хэлэлцүүлгийг зохион байгуулж, иргэдийн саналыг цаасан хэлбэрээр авч ажилласан юм.
Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн 11601 иргэн саналаа цаасаар өгсөн бөгөөд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт орох нь зүйтэй хэмээн дэмжиж байна.