Төрийн албан хаагчдын 60 хүүхэд ээж, аавынхаа ажлын дэргэд
сургуулийн өмнөх боловсрол эзэмших үүд хаалга нээгдэж өнөөдөр шинэ танхимд,
сайн багшийн гар дээр очлоо.
Хүн
амын тоо өсөн нэмэгдэх тусам шийдлээ олж чадахгүй байгаа нэг асуудал нь
цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал. Уг асуудлыг хүн ам ихээр төвлөрөх болсон
Хан-Уул дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх насны боловсрол олголт 85 хувьтай
2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байна.
Эцэг, эхчүүд
хүүхдүүддээ сургууль, цэцэрлэг олох асуудал толгойн өвчин болж буй энэ цагт
“Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд төрийн байгууллага нь “Төрийн
албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа” хөтөлбөр боловсруулж
хэрэгжүүлнэ” гэж заагдсан байдаг.
Үүний дагуу Хан-Уул
дүүргийн ЗДТГ-аас дэргэдэх хэлтэс албадын ажилтан, албан хаагчдын ажиллах
нөхцөл бололцоог хангах, ар гэрийн нийгмийн баталгааг хангахаар Нийслэлийн
тэргүүний 41 дүгээр цэцэрлэгийн бааз суурин дээр тулгуурлан 60 ортой хоёр
бүлгийн нээж өнөөдөр ашиглалтад орууллаа.
Хан-Уул
дүүргийн ЗДТГ-ын дэргэдэх “Эко” бүлгийн нээлтэд дүүргийн ЗДТГ-ын даргын үүргийн
түр орлон гүйцэтгэгч Б.Энхболд, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
М.Цогзолмаа, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, ХУД-ийн тэргүүний 41
дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Эрдмаа бусад хэлтэс албадын дарга нар болон эцэг
эхчүүдийн төлөөлөл болсон төрийн албан хаагчид оролцсон юм.
Төрийн
албан хаагчид ажлын ойр, мэргэжлийн багшид өөрсдийн үр хүүхдийг даатгах боломж
нээгдсэнд хүүхдээ цэцэрлэгт хамруулсан үйлчлэгч, жолооч, даргын туслах, зохион
байгуулагч, хэлтэс албадын ажилтан албан хаагчид баяртай байснаа нээлтийн үеэр
онцлож байлаа.
Ийнхүү Хан-Уул дүүрэг нь ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг хангаж дэргэдээ цэцэрлэгтэй болсон анхны дүүрэг боллоо.