Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны
Төлөөлөгч намын бүлэг хариуцсан хэлтсээс, дүүргийн Онцгой байдлын
хэлтэстэй хамтран нийт ажилтан албан хаагчдын дунд “Болзошгүй гамшиг
ослоос урьдчилан сэргийлэх, ослын үед авах арга хэмжээ”-ний талаарх
сургалтыг өнөөдөр /2017-09-04/ зохион байгууллаа.
Сургалтыг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт
сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ж.Энхтөр нар удирдан
явуулсан бөгөөд Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед дүүргийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны албан хаагчид хэрхэн ажиллах,
байгууллагын үнэт зүйл болох ажилтан албан хаагчид болон архивын баримт
бичгийг хэрхэн яаж хамгаалах арга хэмжээг авах тухай тус сургалтаар
дадлага, мэдээлэл олгосон юм.
Түүнчлэн Хан-Уул дүүрэгт суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх дохиогоор хэрхэн ажиллах талаар мэдээлэл өгөв. Монгол Улсын нийслэлд 1,4 сая иргэн ажиллаж, амьдарч
байгаа. Эдгээрт хүрч үйлчлэх 1500 орчим Онцгой байдлын хэлтсийн алба
хаагчид байдаг байна. Аливаа гамшиг болсон газраас нэг хүнийг аврахын
тулд 3 онцгой байдлын албан хаагч ордог байна. Иймд Онцгой байдлын албан
хаагчдын нөхцөл байдлыг харгалзан иргэн бүр болзошгүй гамшиг ослын үед
өөрийгөө болон өөрийн ойр дотны хүнд туслах, эмнэлэгийн анхан шатны
тусламж үзүүлэх, гал унтрах наад захын мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэйг
сургалтын үеэр онцлож байлаа.