2017 оны есдүгээр сарын 04-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Иргэдэд үйлчлэх төв байр”-наас Чингисийн өргөн чөлөөний төв замруу нийлсэн нэг эгнээ 74 метр урттай, 3,5 метр өргөнтэй чулуун авто замыг иргэдэд хүлээлгэн өглөө.
Автозамын нээлтийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Энхболд, Засаг даргын зөвлөх, ИТХ-ын Төлөөлөгч Ч.Бат-Оргил, ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтийн хэлтсийн дарга Бат-Эрдэнэ, гүйцэтгэгч комани, иргэдийн төлөөлөл оролцсон юм.
Ийнхүү зам нээгдснээр Хан-Уул дүүргийн ЗДТГазар, Замын цагдаагийн хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Эрүүл мэндийн төв, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Татварын хэлтэс, ХУД-ийн 41 дүгээр цэцэрлэгээр үйлчлүүлж байгаа эцэг эхчүүд, иргэдийн цаг зав хэмнэгдэх боломжтой болж байгаа юм.
Энэхүү автозамыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт /48.3 сая төгрөг/-аар "О Д Н Д" ХХК гүйцэтгэгч компаниар ажиллаж, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар хяналт тавьж ажиллав.