НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Намгү дүүргийн төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2017-08-23

        БНСУ-ын Улсан хотын Намгү дүүрэг Хан-Уул дүүрэгтэй харилцаа тогтоож, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж бие төлөөлөгчөө илгээж, өнөөдөр анхны уулзалтаа хийлээ.

        Хамтын ажиллагааны эхлэл болсон энэхүү уулзалтад ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын Төлөөлөгч Э.Жамсранжав, ИТХ-ын ТНБХХ-ийн дарга Л.Отгонхүү нар оролцсон бөгөөд БНСУ-ын Улсан хотын Намгү дүүргийг төлөөлж БНСУ-ийн Ю Медикал тур аялал жуулчлалын компаний Ерөнхий захирал Ким Ки Ху, тус компаний Монгол дахь салбарын захирал Б.Ариунжаргал нар оролцсон юм.

        БНСУ-ын Улсан хотын Намгү дүүргийн удирдлагууд ирэх есдүгээр сард албан ёсны уулзалт хийж, цаашид боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар харилцан санамж бичиг байгуулах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.

        Улсан хотын дундуур Тэхуа гол урсах ба Улсан тохойд Улсан боомт байдаг. Улсан хот боомтоор дамжин Зүүн Азийн улс руу гарах гарц болдог ба дэлхийн олон улсуудтай харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлж ирсэн байна. Тус хот нь
       • 1962 оны 1 сард Улсан аж үйлдвэрийн дүүрэг болгосон
       • 1995 оны 1 сард Улсан хот болсон
       • 1997 оны 7 сард Улсан бие даасан хот болсон байна. БНСУ-ын Улсан хотын голлох дүүрэг нь Намгү аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%