НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Үндсэн хуулийг хүн бүр ширээний ном болгох хэрэгтэй гэв

2017-08-21

                 "Үндсэн хуулийг хүн бүр ширээний ном болгох хэрэгтэй" гэсэн саналыг өнөөдөр зохион байгуулагдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийн үер Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэн, өндөр настан Л.Дүгэр хэллээ.
                  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан зохион байгуулагдсан тус хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Иргэний танхимд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
                  Энэ удаагийн хэлэлцүүлэгт нийт 54 иргэн оролцож нэмэлт, өөрчлөлттэй холбоотой өөрсдийн санал бодлыг илэрхийлж, саналын хуудаст хууль сахин биелүүлдэг иргэний хувиар саналаа тусгалаа.
                  Тус хороонд зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт ХУД-ийн 8-р хорооны Засаг дарга, ИТХ-ын Төлөөлөгч Ё.Цацралтуяа, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Р.Дамдин болон хороодын иргэдийн төлөөлөл оролцсон бөгөөд оролцогчдын олонх нь 45 дээш насны иргэд байсан юм.
                   Хэлэлцүүлэгт оролцогч иргэдийн дунд анхны Үндсэн хуулийн номыг барьж ирж, нэмэлт өөрчлөлтийг тулгаж өөрийн саналыг илэрхийлж байгаа иргэн хүртэл байсан нь энэүү хэлэлцүүлэгт ямар өндөр холбогдол өгч буйн тод илрэл байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%