НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлттэй холбоотой саналыг өрх бүрээс авах санал гаргалаа

2017-08-21

Хан-Уул дүүргийн 16 хороонд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй холбоотой хэлэлцүүлэг өрнөж байгаа билээ. Өнөөдөр 10:00 цагт дүүргийн Соёлын ордонд 11, 15 дугаар хорооны иргэд оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Нэмэлт өөрчлөлттэй холбоотой санал, хүсэлтээ илэрхийлэхээр ирсэн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлах, Төрийн албан хаагчдыг тогтвор сууришилтай ажиллуулах, баг, сум, дүүргийн Засаг дарга нарыг томилдог байх, Шүүх байгуулагад ажиллаж байгаа өндөр дээд албан тушаалтан хүмүүсийг насны хязгаар нэмэх хэрэгтэй зэрэг санал хэлж байсан юм.

Түүнчлэн энэ удаагийн хэлэлцүүлгийг явуулаад зогсох биш хороогоор дамжуулан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлттэй холбоотой саналын хуудсыг өрх бүрээс авах санал гаргалаа.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч М.Батсайхан, ИТХ-ын Төлөөлөгч, ХУД-ийн 11-р хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Эрдэнэмөнх,  15-р хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Энхбаатар нар болон дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны хэлтсийн дарга нар болон хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцож, иргэдийн асуултад хариулт өгч ажиллав.

Хэлэлцүүлэг үдээс хойш 14:00 цагт  ХУД-ийн 8 дугаар хорооны Иргэний танхимын байранд 8 дугаар хорооны иргэдийн дунд үргэлжилнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%