Улсын Их
Хурлын Тамгын газраас зохион байгуулж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах
нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх ээлжит сургалт, хэлэлцүүлэг 2017 оны 08 сарын 18-ны өдөр Хан-Уул
дүүргийн 9, 16 дугаар хорооны иргэдийн дунд явагдлаа.
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлэг
өнөөдөр дүүргийн Соёлын ордонд 10:00 цагаас 11, 15 дугаар хороо, Ерөнхий
боловсролын 60 дугаар сургуулийн урлаг зааланд 14:00 цагаас 8 дугаар хорооны
иргэд хэлэлцүүлэгт хамрагдах юм.
Хэлэлцүүлэгт ИТХ-ын Төлөөлөгч О.Одончимэг, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчийн
Ажлын албаны дарга Ж.Ичинноров, ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн
дарга Н.Буянхишиг, ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны СААХ-ийн дарга
П.Амартүвшин, ХУД-ийн 6-р хорооны Засаг дарга А.Сүххишиг, ХУД-ийн 7-р хорооны
Засаг дарга А.Мөнх-Амгалан, ХУД-ийн 16-р хорооны Засаг дарга Ц.Алтангэрэл болон
нар болон хэлэлцүүлгийн сургагч багш нар оролцлоо.
Тус сургалт, хэлэлцүүлгийг Хан-Уул дүүргийн бүх хороо /16 хороотой/ -нд наймдугаар сарын 16-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд зохион байгуулж байна.