НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Иргэд шүүх засаглалд ажиллаж байгаа албан тушаалтнуудад насны доод хязгаар тогтоож хүсэлтэй байна

2017-08-18

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албанаас “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг”-ийг 2017 оны 08 сарын 16-21-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажлын хэсэг гаран ажиллаж байгаа юм.

2017 оны 08 сарын 17-ны өдөр ерөнхий боловсролын 34-р сургуулийн Урлаг зааланд  4, 5 дугаар хорооны иргэдийн дунд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг” зохион байгуулсан бөгөөд иргэдийн санал хүсэлтийг дүүргийн удирдлагууд болон хороодын Засаг дарга нар бусад албаны хүмүүс сонслоо.

Нэмэлт, өөрчлөлттэй холбоотой иргэдийн дунд явуулсан хэлэлцүүлэгт 35-60 насны иргэд идэвхтэй оролцож байсан бөгөөд Үндсэн хуульд өөрчлөлт орохыг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа. Түүнчлэн иргэн төвтэй хяналтын тогтолцоог бий болгох, шүүх засаглалд ажиллаж байгаа албан тушаалтнуудад насны доод хязгаар тогтоож өгөх, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, УИХ-ын гишүүд, яам тамгын газрын дарга нарыг ажлаа хийж чадахгүй байгаа тохиолдолд эргүүлэн татах асуудлыг иргэд дэвшүүлж байсан юм.

Иргэдийн дунд зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны СААХ-ийн дарга П.Амартүвшин, ХУД-ийн 4-р хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Ганхуяг, ХУД-ийн 5-р хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ганболд болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг танилцуулах ИТХ-ын Ажлын албаны хуулийн баг ажиллаж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%