НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

БНСУ-ын Ганнам дүүргийн төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2017-08-14

БНСУ-ын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Ким Жинсу тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 08 дугаар сарын 14-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод айлчилж байна.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дэд дарга Ким Жинсу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтад нийслэлийн 9 дүүргийг төлөөлж Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн оролцсон юм.

Энэхүү уулзалтын үеэр БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Ли Жай Жин, Гадаад харилцаа хариуцсан ажилтан Ким Хён Жун нар Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цэрэн болон холбогдох албаны хүмүүсийг тусад нь  хүлээн авч уулзсан бөгөөд хоёр дүүргийн хооронд найрсаг харилцаа тогтоож, цаашид хамтран ажиллах хүсэлтэй буйгаа уламжилсан юм.

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Нувон дүүрэг, Генсон аймгийн Хаман сумтай найрсаг харилцаа тогтоож хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн.

Тийм ч учраас гадаад харилцааг өргөтгөн, цаашид харилцаа холбоо тогтоох зорилгоор хийсэн өнөөдрийг уулзалтад өндөр ач холбогдол өгч Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн хэлсэн үгэндээ “Айлчлалын хүрээнд манай Хан-Уул дүүргийн онцлон хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлье” гэсэн юм.

Тэрбээр цааш хэлэхдээ “Хоёр дүүргийн харилцаа улам бат өргөжин тэлнэ гэдэгт итгэлтөгс байна. Түүнчлэн нийслэл хотод маань “Сөүлийн гудамж” хэмээн байдаг үүнтэй адил Хан-Уул дүүрэгт Ганнам дүүргийн нэрэмжит гудамжтай болвол бид дэмжиж ажиллах болно” хэмээн, дүүргийнхээ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.

Сөүл хотын Ганнам дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Ли Жай Жин “Бид өөрсдийн нэрэмжит гудамжтай болох нь үнэхээр сайхан санал байна. Дүүрэгтээ очиж таны гаргасан саналыг уламжилж эргэх холбоотой ажиллах болно” гэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%