ХУД-ийн ИТХ-ын Төлөөлөгч О.Анхбаяр, Г.Оюунтөмөр нарын санаачлага,
ДИТХ-ын дарга Б.Цэрэнгийн дэмжлэгтэйгээр 12-р хорооны иргэн, уулын спорт
сонирхогч Чулуунбат овогтой Бат-Оюун нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны
өдрийн морин цагт далайн түвшнөөс дээш 4374 метрийн өндөрт орших Алтай
Таван Богдын Хүйтний оргилд гарч дүүргийнхээ тугийг мандуулаад ирлээ.
Ч.Бат-Оюун өмнө нь 4005 метрийн өндөрт орших Малчин оргилд амжилттайгаар
авиралт гүйцэтгэсэн.
Өнөөдөр Хүйтний оргилд мандуулсан тугийг Ч.Бат-Оюун ХУД-ийн ИТХ-ын дарга Б.Цэрэнд гардуулан өглөө.