НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо

2017-08-08

Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж 3 асуудлыг хэлэлцэн, холбогдох тогтоолыг  баталлаа.

     Хуралдаанаар Дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлсэн 2017 оны 07 дугаар сарын 24-ний  өдрийн 01/391 тоот албан бичгийн дагуу төрийн болон төрийн бус байгууллага, эрүүл мэнд, тээвэр, хөнгөн үйлдвэр, нийтийн тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж тодорхой амжилт гаргасан 1 иргэнийг Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цолоор, 1 иргэнийг Монгол Улсын “Гавьяат багш” цолоор,  1 иргэнийг Монгол Улсын “Гавьяат нисгэгч” цолоор, 1 иргэнийг Монгол Улсын “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор, 5 иргэнийг “ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор, 1 иргэнийг “Цэргийн гавьяаны одон”-оор, 17 иргэнийг “Алтан гадас одон”-оор, 31  иргэнийг “ Хөдөлмөрийн хүндэт медаль “-аар тус тус  шагнуулахыг дэмжин батлав.

    Мөн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлсэн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 04/396 дугаар албан тоотын дагуу А/49 тоот дугаар бүхий Ажлыг дэмжих тухай хүсэлтийг шийдвэрлэж, холбогдох тогтоолыг батлав.

   "Хан-Уул Агро" ОНӨААТҮГ-ын дүрмийг шинэчлэн баталж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүдийг томилж,  холбогдох тогтоолыг батлав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%