Шашны ТББ төлөөллийг хүлээн авч уулзлаа
2017 оны 08 дугаар сарын 04-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, зөвшөөрлийн хугацаагаа сунгуулахаар хүсэлт ирүүлсэн шашны байгууллагуудын төлөөллийг ХУД-ийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын даргын зөвлөх Ц.Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ичинноров нар хүлээн авч уулзан мэдээлэл солилцлоо. Тус уулзалтанд Самулхан бурхны сүм, Тогмиддэчинлин хийд, Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм, Өөрчлөлт Буянт-Ухаа, Үндэстнүүдийн гэрэл чуулганы төлөөлөл зэрэг таван байгууллага оролцож санал солилцон холбогдох материалуудыг хүлээн авч НИТХ-д уламжлахаар боллоо.