Нийтлэг үйлчилгээний албаны 8 ажилтанг шагналаа
2017 оны 08 дугаар сарын 04-ны өдөр ХУД-ийн ИТХ-ын даргын А/85 дугаар захирамжийн дагуу олон жил үр бүтээлтэйгээр хамт олноо манлайлан ажилласан Нийтлэг үйлчилгээний албаны ерөнхий инженер Д.Батжаргалыг ИТХ-ын "Хүндэт тэмдэг"-ээр, барилгын инженер Ё.Одончимэг, мужаан Ц.Даваасүрэн, слесарь Б.Сүхбаатар, цахилгаанчин Н.Энхмандах, гагнуурчин Г.Бадрал, үйлчлэгч Б.Цэрэнбат, Н.Эрдэнэцэцэг нарыг тус тус "Хүндэт үнэмлэх"-ээр шагнан урамшууллаа.