НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын Нэгдүгээр орлогч Г.Батсайхан, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил нар Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсан Хан-Уул дүүргийн иргэдэд шагналыг гардуулан өглөө.
Үндэсний их баяр наадмын босгон дээр Хан-Уул дүүргийн 16
хорооноос эрхэлсэн ажил үүргээр хамт олноо манлайлсан, төр улсад олон жил
өндөр үр бүтээлтэй ажилласан 126 хүнд Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас
одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Цэргийн гавъяаны улаан тугийн
одонгоор шагнуулсан юм.