Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас “Ахмадаа дээдлье” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр ХУД-ийн 14-р хороонд Ахмадын өдөр өнжүүлэх төвийг нээсэн юм.
Нээлтийн ажиллагаанд ХУД-ийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, НИТХ-ын Тэргүүлэгч, ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын Төлөөлөгч, ХУД-ийн 14-р хорооны Засаг дарга Н.Наранцацрал, Засаг даргын орлогч А.Амартүвшин, ХУД-ийн 14-р хорооны ИНХ-ын дарга Н.Дорждулам болон тус хорооны ахмадын төлөөлөл оролцсон юм.
Хуучин хорооны байранд тулгуурлан халаалтын системийг иж бүрэн шийдэж, засвар үйлчилгээ хийж, техник, тоног төхөөрөмжөөр тохижуулан энэхүү өдөр өнжүүлэх төвийн үүдийг нээсэн юм. ХУД-ийн 14-р хороонд 712 ахмад настан амьдардаг бөгөөд тус төвөөр нээлттэй үйлчлүүлэх эрхтэй аж.