НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Морингийн давааны хүүхдүүд тоглох тоглоомын талбайтай болно

2017-06-23

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Морингийн 3 дугаар гудамжинд иргэд оршин суугчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хүүхэд, залуучуудыг ая тухтай орчинд тоглож наадхад зориулагдсан тоглоомын талбайн шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Энэхүү ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Базарзаяа, ИТХ-ын төлөөлөгч, ХУД-ийн 10 дугаар хорооны Засаг дарга Ц.Чинзоригт болон иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Хуучин цэцэрлэг байсан хашаанд сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн гулсуур, ахмад, өндөр настан амарч, тухлах зориулалттай саравч гэх мэт иргэдийн тав тухад нийцсэн бүтээн байгуулалтын ажлыг өнөөдөр ийнхүү эхэлүүлсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4194
2880 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%