НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Хан-Уул дүүрэг “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрт нэгдлээ

2017-06-23

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг иргэдэд таниулах үйл ажиллагааны өдөрлөг өнөөдөр Хан-Уул дүүрэгт боллоо.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй хепатитийн В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд зорилтот бүлгийн буюу 40-65 насны иргэд 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамрагдсан байх шаардлагатай юм.

Энэхүү өдөрлөгийн Хан-Уул дүүрэг дэх нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Б.Сарангэрэл, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн ЭМГ-ын орлогч дарга О.Баяр, НИТХ-ын Төлөөлөгч Ц.Байгалмаа, НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Наранцэцэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Т.Мөнхсайхан, ХӨСҮТ-ийн захирал Л.Нямхүү, ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга, ДИТХ-ын Тэргүүлэгч Э.Бодьцэцэг, ИТХ-ын Төлөөлөгч О.Анхбаяр, О.Одончимэг,  дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин бусад албаны хүмүүс болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

         Мөн  УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан В, С вирусын шинжилгээний сорьц хадгалах хөргөгч 1 ширхэг, ЭМЯ-ны ТНБДарга Д.Очирбат дүүргийн Эрүүл мэндийн төвд эмнэлгийн ор 5 ширхэг тус тус хүлээлгэн өгсөн үйл ажиллагаа боллоо. 

Эрүүл мэндийн үзлэг оношилгоо, урлагийн тоглолтоор үргэлжилсэн энэхүү өдөрлөгийн хүрээнд олон жил үр бүтээлтэй ажилласан, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч сувилагч нарт ЭМЯ-ны шагнал урамшууллыг гардуулсан юм. Шагналыг М.Болдбаатар, Х.Оюунбат, Т.Урантуяа, ЭМЯ-ны жуух бичгээр З.Төмөрсүрэн, Ц.Алтанцэцэг, С.Оюунжаргал, Д.Баасансүрэн, Х.Ариунсанаа, НЭМГ-ийн өргөмжлөлөөр Ж.Цэцэгмаа, Ё.Бумдарь, Б.Цэрэндэжид, Г.Саруултуяа, Г.Заяажаргал нарыг тус тус шагнагдлаа. 

Энэхүү өдөрлөгийн хүрээнд Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж, иргэдэд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн талаарх мэдээлэл, сурталчилгааг хүргэсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4194
2880 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%