НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

“Буянт-Ухаа 2” хороололд шинэ цэцэрлэг нээгдлээ

2017-06-23

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Буянт-Ухаа 2” хорооллын оршин суугчдад өнөөдөр 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ боллоо.  

Шинэ цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ТОСК-ийн Ерөнхий захирал Ж.Хичээнгүй, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, НИТХ-ын Тэргүүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Базарзаяа, ИТХ-ын Төлөөлөгч, ХУД-ийн 10-р хорооны Засаг дарга Ц.Чинзоригт, ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо болон оршин суугчдын төлөөлөл оролцсон юм.

250 дугаар цэцэрлэгийн нэг давхарт нь бага, дунд бүлгийн 5 өрөө, унтлагын 5 өрөө, хувцас солих өрөө, эмчийн үзлэгийн өрөө, ариун цэврийн өрөө, түр хэмтүүлэн эмчлэх өрөө, агуулах, гал тогоо зэрэг өрөөтэй, нийт 933,86м2 талбайтай аж.  Харин хоёр давхарт ахлах, дунд бүлгийн 5 өрөө, унтлагын 5 өрөө, хувцас солих өрөө, эрхлэгчийн өрөө, аж ахуйн өрөө, ариун цэврийн өрөө, дуу хөгжмийн өрөө, багш, ажилчдын өрөөтэй, нийт 933,86м2 талбайтай 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байхаар тохижуулжээ. 

Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, 10-р хорооны Засаг дарга Ц.Чинзоригт нээлтийн үеэр хэлэхдээ “Буянт-Ухаа 2” хороололд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 800 гаруй хүүхэд байгаа, гэсэн хэдий ч өнөөдөр 240 ортой шинэ цэцэрлэг нээгдэж байгаа нь олон эцэг эхчүүдийн ачааллыг хөнгөвчлөн өгч байна” гэсэн юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4146
2832 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%