Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны “Үргэлжлэн орсон
борооны улмаас үерт автан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон тухай
дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дүгнэлтийн дагуу Монгол
Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах 1910 дугаар байрны байршлыг ерөнхий
боловсролын 60 дугаар сургуулийн Урлаг танхимд болгон өөрчлөх тухай” хүсэлтийн
дагуу өнөөдөр дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа.
Тус хуралдаанаар үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж 2017 оны 02 дугаар
сарын 10-ны өдрийн А/11 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж Монгол
Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах 1910 дугаар байрны байршлыг ерөнхий
боловсролын 60 дугаар сургуулийн Урлаг танхимд болгон өөрчлөхөөр ИТХ-ын
Тэргүүлэгчид тогтлоо.