ХУД-ийн 5
дугаар хороонд байрлах Арьс ширний нийтийн байр нь хүн амьдрах орчин нөхцөл бүрдээгүй, иргэдийн аюулгүй байдал
хангагдаагүй байсан бөгөөд 2009 оноос хойш дахин төлөвлөлтөд орох талаар оршин
суугчид удаа дараалан хөөцөлдөж байсан юм. Иргэд дээрх асуудлыг
шийдвэрлүүлэхээр Нийслэлийн удирдлагууд болон УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд
удаа дараа хүсэлт гаргасан бөгөөд өнөөдөр эхний ээлжийн 40 айлын орон сууцны
шав тавих ёслол өчигдөр боллоо.
Шинэ байрны шав тавих ёслолд УИХ-ын гишүүн, Өргөдлийн
байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар
хотын захирагч С.Батболд, НГХДБГ-ын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам,
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, НИТХ-ын
тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Хан-Уул дүүргийн
ИТХ-ын Төлөөлөгч Д.Уранцэцэг, Б.Батзаяа, дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ, “Нью
Биг Фиш Констракшн” ХХК-ийн захирал П.Ганбат болон оршин суугчид оролцлоо.