Өнөөдөр
Төрийн ордонд "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус
эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангах
нь" сэдэвт үндэсний чуулган боллоо.
Чуулганд Хан-Уул дүүргийг төлөөлж
ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар
зөвлөлийн дарга Б.Цэрэн оролцсон бөгөөд чуулганы үеэр Хан-Уул дүүрэгт түшиглэн
энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг багасгах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион
байгуулж ажиллах санал тавьсан байна.
Энэхүү
чуулганаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр,
Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор баталсан мансууруулах эм, сэтгэцэд
нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд
талуудын үүрэг, оролцоог тодорхойлох, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд
иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог өрнүүлэх зорилготой юм.
Чуулганд Монгол Улсын Их Хурал түүний харьяа
байгууллага, Монгол Улсын Засгийн газар, ХЗДХЯ, ХХААХҮЯ, ЭМЯ, ХНХЯ, ГХЯ,
БСШУСЯ, УДШ, ТЕГ, ШШГЕГ, ХСИС, ГЕГ, МХЕГ, дүүргүүдийн Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нар болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн
байгууллагуудын төлөөлөл оролцож, илтгэл хэлэлцүүлэн санал солилцов.