Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгаж, нийслэлийн өнгийг тодорхойлогч Хан-Уул дүүрэг нь “ЭКО ДҮҮРЭГ” болох зорилт дэвшүүлэн ажиллаж буй.
“Эко дүүрэг” зорилтынхоо хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг
дарга Ж.Алдаржавхлангийн санаачлагаар Хан-Уул дүүргийн Соёлын ордны дэргэд
“Хан-Уул дуу бүжгийн чуулга”-ын нээлт 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр
боллоо.
"Ажилчны клуб" нэрээр нээгдэж, "Ажилчны соёлын ордон" болон өргөжиж,
өдгөө Хан-Уул дүүргийн "Соёлын ордон" нэртэйгээр амжилттай ажиллаж буй буурал
түүхт ордонуудыг нэг билээ. Соёлын ордон нь урлагийн олон төрлөөр үйл
ажиллагаагаа өргөн цар хүрээтэй явуулж буй байгууллага юм.
Үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхээр “Хан-Уул дуу бүжгийн чуулга”-тай болсон нь дүүргийн хэмжээнд анхны тохиолдол гэдгээрээ бас онцлог байсан
юм. “Хан-Уул дуу бүжгийн чуулга” нь дуучид, бүжигчид, хөгжимчид, жүжигчдийн
бүрэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа бөгөөд дүүргийнхээ
хүүхэд залуусдаа урлагаар дамжуулан боловсрол олгох цаашлаад гадны жуулчдыг
татах чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулаад байна. Мөн урлагийн талаасаа
загварын сургалт, гадаад хэлний сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа
Хан-Уул дүүргийн Соёлын ордны дэргэдэх Хан-Уул дуу бүжгийн чуулга улсдаа
цаашлаад дэлхийд урлагаараа өрсөлдөхүйц уран бүтээлчдийг төрүүлэх тал дээр
анхаарч ажиллана гэдгийг ИТХ-ын Төлөөлөгч, дүүргийн Соёлын ордны дарга О.Анхбаяр
онцлов.
"Хан-Уул" чуулгын нээлтэнд Хан-Уул дүүргийг ИТХ-ын дарга Б.Цэрэн, НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын Нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд болон ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчид, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров, ЗДТГ-ын хэлтэс албадын дарга нар оролцлоо. Мөн чуулгын нээлтэнд урлаг соёлын алдартангууд ая дуугаа өргөж, шилдэг бүжгийн хамтлаг, шилдэг уран нугараачид үзүүлбэр үзүүлсэн сайхан арга хэмжээ боллоо.