2017 оны 06 сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Ерөнхий
боловсролын сургуулиудын 2016-2017 оны хичээлийн жилийн төгсөлтийн “Эрдмийн
баяр” аз жаргал, инээд баясал, бахдам амжилтаар дүүрэн, ёслол төгөлдөр болж
өндөрлөлөө.
“Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаа нь сургууль тус бүр дээр
зохион байгуулагдсан бөгөөд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Б.Цэрэн болон Тэргүүлэгч, Төлөөлөгчид сонгогдсон тойргийнхоо сургуулийн
төгсөлтийн баярт оролцож, нийт төгсөгчдөд халуун баяр хүргэж, цаашдын ажил,
амьдралд нь амжилт хүсэн ерөөлөө.
Түүнчлэн олон улсын болон нийслэл, дүүргийн олимпиад, тэмцээнүүдэд амжилттай оролцож, авъяас чадвар,
сурлага, хөдөлмөр, нийгмийн идэвхээрээ
бусдыгаа
манлайлагч төгсөх ангийн сурагчдад
олгогддог Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Манлайлагч сурагч” шагналыг ИТХ-ын
Төлөөлөгчид гардуулж өгсөн юм.
Дашрамд дуулгахад 2016-2017 оны хичээлийн жилд “Манлайлагч
сурагч” медалиар 49 сурагч шагнагдсан байна.