НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Хан-Уул дүүргээс “Шилдэг татвар төлөгчид” 6 тодорлоо

2017-06-07

      Монголын Улсын Татварын алба жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг 18 дахь удаа зохион байгуулж байгаа бөгөөд “Эх орныхоо хөгжлийг бүтээгч эрхэм татвар төлөгч танд баярлалаа” уриатайгаар Сүхбаатарын талбайд тэмдэглэж байна.
      Энэхүү арга хэмжээнд нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга, Татвар, Төрийн сангийн хэлтсийн дарга нар оролцсон бөгөөд Хан-Уул дүүргийг төлөөлж ИТХ-ын дарга Б.Цэрэн, дүүргийн Татварын хэлтсийн дарга Д.Бадам нар оролцож шилдэг татвар төлөгчдөд шагнал гардууллаа.
     Монгол Улсын Сангийн яам, Татварын албанаас “Шилдэг татвар төлөгч” өргөмжлөл олгосон бөгөөд Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Таван богд” ХХК, “Туяарах” ХХК, “Витафит” ХХК, “Ноён уул эрдэнэ” ХХК, “Мон тулга” ХХК шалгарсан бөгөөд Шилдэг татвар төлөгч Иргэнээр Д.Одзаяа шалгарлаа.
      Шилдэг татвар төлөгчийг шалгаруулахдаа “Шилдэг татвар төлөгчийг шалгаруулах, татвар төлөгчийг шагнаж урамшуулах” журмын дагуу төлсөн татварын хэмжээ нь тухайн татварын албаны хэмжээнд тэргүүлсэн, тайлангаа тогтмол ирүүлж, татвараа хугацаанд нь төлсөн байх, татвар ногдуулах төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээг тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлсэн байх, “Татварын албаны эрсдэлийн удирдлагын журам”-ын дагуу “хүлээн зөвшөөрөгдөхүйц бага” болон “дунд” эрсдэлтэй үнэлэгдсэн байх гэсэн үндсэн үзүүлэлтээр дүгнэн шалгаруулдаг байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4194
2880 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%