Хан-Уул дүүргийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2017 оны зургадугаар
сарын 06-ны өдөр болж хоёр асуудлыг хэлэлцэн холбогдох тогтоолыг баталлаа.
Үүнд:
1. Хан-Уул дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлсэн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/304 тоот албан бичгийн дагуу төрийн
байгууллага болон төрийн бус байгууллага, боловсрол, хөдөө аж ахуй, барилга,
эрчим хүч, агаарын тээвэр, хөнгөн үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж
тодорхой амжилт гаргасан нэр бүхий 1 иргэнийг “Монгол улсын гавьяат нисгэгч”,
нэр бүхий 1 иргэнийг “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор, нэр бүхий
1 иргэнийг “Монгол улсын нисэхийн
гавьяат техникч” цолоор, нэр бүхий 2 байгууллага, 2 иргэнийг “Хөдөлмөрийн
гавьяаны улаан тугийн одон“-оор, нэр бүхий 1 иргэнийг “Цэргийн гавъяаны улаан
тугийн одон”-оор, нэр бүхий 1 байгууллага, 21 иргэнийг “Алтан гадас одон”-оор,
нэр бүхий 1 иргэнийг “Цэргийн хүндэт медаль”-аар, нэр бүхий 24 иргэнийг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар тус тус шагнуулахыг
дэмжин батлав.
2. Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын III хуралдааныг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт хуралдуулахаар батлав.