Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын дарга Б.Цэрэнд өнөөдөр Хан-Уул дүүргийн 2017 оны төсвийн тодотголыг Засаг даргын Нэгдүгээр орлогч Г.Батсайхан өргөн барилаа.
ХУД-ийн Засаг даргын нэгдүгээр орлогч
Г.Батсайхан “2017 оны зургадугаар сард багтаан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар
хэлэлцэн батлаж өгнө үү” хэмээн төсвийн тодотгол өргөн барих үеэр онцлож байсан
юм.
Төсвийн тодотгол өргөн барих ажиллагаанд
Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны
дарга Ж.Ичинноров, ЗДТГ-ын дарга Б.Энхболд, Санхүү, төрийн сангийн хэлтсийн
дарга М.Цогзолмаа нар оролцлоо.