НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Санамж бичиг үзэглэлээ

2017-06-05

     Өнөөдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, албан хаагчийн нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд “Эко дүүрэг” болох мөрийн хөтөлбөрийг дэмжих, хамтран ажиллах зорилгоор “Санамж бичиг”-ийг байгууллаа.

      Санамж бичиг үзэглэх ёслолын ажиллагаанд Хан-Уул дүүргийг төлөөлж ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын Нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, ЗДТГ-ын дарга Б.Энхболд болон ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчид, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров, ЗДТГ-ын хэлтэс албадын дарга нар байсан бөгөөд нөгөө талаас ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Тэргүүн дэд дарга Б.Алтанцом, дэд дарга С.Манлай болон ИНЕГ-ын даргын Зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.

     Энэхүү санамж бичгийн хүрээнд дүүргийн зам талбайн тохижилт, цэцэрлэгжилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тоосжилтыг бууруулах, хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлэх бөгөөд үүнийг баталгаажуулж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нар гарын үсэг зурсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%