НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

“Ээж бол ертөнц” хүндэтгэлийн арга хэмжээнд 1200 эмэгтэй оролцлоо

2017-06-03

       Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчдийн санаачлагаар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Ээж бол ертөнц” хүндэтгэлийн нэгдсэн арга хэмжээг өчигдөр Соёлын төв өргөөнд амжилттай зохион байгууллаа.

      Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн 16 хорооны 4 болон түүнээс дээш хүүхэд өсгөж, хүмүүжүүлж буй 1200 эмэгтэй оролцсон бөгөөд тэдэнд хүндэтгэл үзүүлэхээр УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, НИТХ-ын Төлөөлөгч Ц.Байгалмаа, Ё.Цацралтуяа, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, ДИТХ-ын Тэргүүлэгч М.Батсайхан, Д.Даваадорж, Ч.Базарзаяа, Т.Рэгзэдмаа, Э.Бодьцэцэг, А.Мөнх-Амгалан болон ИТХ-ын Төлөөлөгчид, Хан-Уул дүүргийн хороодын Засаг дарга нар, ЗДТГ-ын хэлтэс албадын дарга нар хүрэлцэн ирсэн байлаа.

     Түүнчлэн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Эхийн алдар-I” одонгоор 18, “Эхийн алдар-II” одонгоор 345, нийт 363 ээж энгэртээ одон гялалзууллаа.

     “Алдарт эх” хэмээх эрхэм алдраар энгэрээ мялааж байгаа бүх сайхан ээжүүддээ аз жаргал, эрүүл энх, эрхэм дээд бүхнийг хүсэхийн хамт гэрэлт ирээдүй болсон бяцхан үрсийн маань нүдэнд нь хайр гэрэлтэж, нүүрэнд нь инээмсэглэл өдөр болгон тодорч байхыг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%