НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

МАНЛАЙЛЛЫН СУРГАЛТАД ТЭРГҮҮЛЭГЧ, ТӨЛӨӨЛӨГЧИД ХАМРАГДЛАА

2017-05-31

ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ, ТӨЛӨӨЛӨГЧДИЙН МАНЛАЙЛАЛ” хөтөлбөрийг УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 5 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд  аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч нарт зориулсан сургалтыг Их Британийн Нутгийн удирдлагын Манлайллын төвийн зөвлөх багш Мари Дэйвис хөтлөн явууллаа.  

Тус манлайллын сургалтыг цаашид бүх шатны ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчдийг хамруулан үндэсний хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжинд дүүрэг тус бүрээс 4 төлөөлөгчдийг хамруулж сургалт явуулсан юм. 

Уг сургалтад Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Батсайхан, Д.Даваадорж, Төлөөлөгч О.Батхуяг, Н.Наранцацрал нар оролцлоо.

2017-2020 онд хэрэгжих “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл нь иргэдийн эрх ашиг, дуу хоолойг төлөөлөх, тэдний өмнөөс хяналт тавих, иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээх Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Төслийн хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д шинээр сонгогдсон нийт 8099 Төлөөлөгчдөд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, орон нутгийн төсвийн удирдлага, байгаль хамгаалал, газрын харилцаа, иргэдийн оролцоо сэдвээр мэдлэг, ур чадвар олгохыг зорьж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%